Энэ үеэр мөнгө зээлийн статистик мэдээллийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан дараах байдлаар хүргэсэн юм.
Тэрбээр "Энэ оны долоодугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 53.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.7 их наяд төгрөг буюу 25.2 хувиар өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд:
- Төгрөгийн харилцах 2.3 их наяд төгрөг буюу 24.6 хувиар
- Төгрөгийн хадгаламж 5.8 их наяд төгрөг буюу 25.1 хувиар
- Валютын харилцах 2.9 их наяд төгрөг буюу 76.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламжийг бүтцээр нь задалж үзвэл 82 хувь нь иргэдийн хадгаламж, 18 хувь нь ААН, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламжийн хувьд 5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 376.1 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар буурсан бол өмнөх сараас 54 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар өссөн дүнтэй.
Нийт зээлийн үлдэгдлийн тухайд:
Долоодугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 48.2 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 их наяд төгрөг буюу 13 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Өмнөх оны мөн үеэс зээлийн үлдэгдэл 13 хувиар өсөхөд
- иргэдийн зээлийн үлдэгдэл гурван их наяд буюу 12 хувиар,
- хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 2.8 их наяд төгрөг буюу 17.3 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна" хэмээн хэллээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий