Тэд өнгөрсөн долоо хоногт тус улсын зүүн бүсийн Тринкомали хотын эмнэлэгт хагалгааг амжилттай гүйцэтгэжээ.
Цус харвалтын улмаас эмнэлэгт хэвтсэн 55 настай эрэгтэйгээс ийм том чулуу илэрсэн юм байна. Үзлэгийн явцад эмч нар өвчтөн нэлээд хүндрэлтэй шээдэг болохыг анзаарчээ.
Ингээд бөөрөнд нь байгаа чулууг авах хагалгааг гүйцэтгэхээр болсон байна.
Гаргасан чулуу нь тэмээн хяруулын өндөгний хэмжээтэй, шинэ төрсөн нярай хүүхдийн жинтэй байсан нь эмч нарыг гайхшируулжээ.
“Бидэнд мэдэгдэж байгаагаар энэ нь мэс заслын аргаар авсан хамгийн том бөөрний чулуу болж байна” гэж хагалгааг удирдсан эмч Прахалахан Балакришнан хэвлэлд ярьсан байна.
Өвчтөний биеийн байдал маш сайн, бусад өвчин эмгэгээ үргэлжлүүлэн эмчлүүлж байгааг тэр энэ үеэр мэдээлжээ.
Уг чулууг өвчтөний бөөрөнд 5-10 жилийн хугацаанд байсан гэж үзэж байгаа гэнэ.
Шээсэнд агуулагдсан эрдэс бодисууд талсжиж, бөөгнөрсний улмаас бөөрөнд чулуу үүсдэг. Элсний ширхэг шиг жижиг хэмжээтэй чулуунууд шээс гадагшлахад туугдаж гардаг бол 1 см-ээс том хэмжээтэй нь шээсний урсгалд саад учруулж, мэс заслын аргаар авахад хүргэдэг.
4 см-ээс дээш хэмжээтэй чулууг маш том ангилалд оруулдаг байна. Гиннесийн дээд амжилтын номд одоогоор 2003 онд Бразилд нэг өвчтөнөөс авсан 1.9 кг жинтэй, 17.9 см урттай чулуу хамгийн томоор бүртгэгдсэн байдаг.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий