Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.
Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий