- Соревнования по художественной гимнастике среди детей детских садов проводятся с 1973 года, в 53-й раз.
- В отборочном этапе участвовали 2610 детей из 87 детских садов 8 районов.
- Во второй этап прошли 750 детей из 25 детских садов.
- Победители получают кубки, медали, грамоты и ценные призы.
- Учреждены 7 номинаций: 'Мастерство', 'Очарование', 'Костюм', 'Слаженность', 'Зрительская симпатия', 'Дружный коллектив', 'Выдающаяся команда'.
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь хоёр үе шаттай зохион байгуулагддаг ба 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2,610 багачуудаас 25 цэцэрлэгийн 750 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин шалгарч дараагийн шатанд өрсөлдөж байна.
Уламжлалт ёсоор тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардуулж өгнө.
Мөн оролцсон цэцэрлэгүүдээс
- Ур чадвар
- Өхөөрдөм
- Хувцаслалт
- Жигдрэлтэй
- Үзэгчдийн таашаал
- Хамтач баг
- Онцлох баг гэсэн 7 номинацийг шалгаруулж, шагнал гардуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх