Харин энэ онд нийт 4,729 га талбайн 20,218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлжээ.

Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс ₮200 тэрбумыг зарцуулахаар батлаад буй. Тухайлбал Гандантэгчэнлэн хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор 55 га газарт 1,500 гаруй айл суурьшиж буй 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлөхөд нэг м.кв-ыг нь 1.2 сая төгрөгөөр үнэлж байгаа аж.