АНУ-ын Техас мужийн "Даллас" цэнгэлдэхэд болсон уг тоглолт алдарт Криштиану Роналдугийн хувьд ДАШТ-д хийж буй сүүлийн тоглолт болж байна. Тоглолтын үндсэн цагт хоёр баг хуурай тэнцсэн. Харин шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад Португалийн хашир туршлагатай хамгаалагч Бернардо Сильва эсрэг багийн тоглогчийг алдаа хийж зогсоосон юм.

Үндсэн 90 минутын турш огт хий гаргаагүй Португалийн тоглогчид богино хугацаанд анхаарал алдсаныг испаничууд чадмаг ашиглав. Сэлгээнээс талбайд гарсан Ферран Торресын дамжуулалтаар Микель Мерино энэ ДАШТ-д анхны гоолоо орууллаа.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав