Тодруулбал наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангаж, тус компанийн инженер, техникийн ажилтнууд бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт Натур, Нарны зам, Баянгол дүүрэгт 10 дугаар хороолол орчмын 7 VII магистраль дулааны шугамыг шинэчлэх, засварлаж ажил үргэлжилж байгаа аж.

Харин долоодугаар сарын 16-наас Хурд, Эрэл, Жигүүр гранд, Төв шуудан, Баянгол зочид буудал, Улсын драмын театр, УИД, 40, 50 мянгат, Өргөө амаржих, Континентал зочид буудал зэрэг нэлээдгүй байршилд 20 хоног халуун ус хязгаарлаж, дулааны шугамыг солих, засварлах ажлыг гүйцэтгэх хуваарьтай байна.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: