- Норвегия впервые вышла в четвертьфинал чемпионата мира по футболу, обыграв Бразилию со счетом 2:1.
- Эрлинг Хааланд забил два гола в матче и делит лидерство в списке бомбардиров с Месси и Мбаппе (по 7 голов).
- Бразилия показала худший результат с 1990 года, выбыв в 1/8 финала.
- Неймар объявил о завершении карьеры в сборной после этого матча.
- Норвегия ранее лишь трижды участвовала в чемпионатах мира (1938, 1994, 1998), лучший результат — 12-е место в 1938 году.
Өчигдөр Франц Парагвайг 1:0-ээр буулган авсан бол Марокко Канадыг 3:0-ээр илүүрхсэн юм. Ингэснээр хожсон хоёр баг шөвгийн наймд учраа таарч байна.
Харин өнөөдөр дэлхийн таван удаагийн аварга Бразил, Норвегийн шигшээ баг Нью Йорк хотноо хүч үзлээ. Эрлинг Хааланд энэ тоглолтод хоёр гоол оруулснаар баг нь өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарч байна.
Норвегичууд ДАШТ-д ердөө гуравхан удаа оролцсон. Тэд 1938 онд 12 дугаар байр эзэлсэн бол 1994 онд хэсгээсээ шалгарч чадаагүй. Харин 1998 онд анх удаа хэсгийн шатнаас гараад шөвгийн 16-д Италид 0:1-ээр дийлдэж байв.
Сонирхуулахад 1998 оны ДАШТ-д Бразил, Норвеги нэг хэсэгт өрсөлдөж байсан юм. Бразилчууд хэсгийн эхний хоёр тоглолтод хожоод хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой болсноор сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргаж, улмаар Марокко, Шотландтай эвийн гэрээ байгуулсан Норвеги 2:1-ээр ялснаар хэсгээсээ шалгарсан түүхтэй.
Тэгвэл Эрлинг Хааландаар удирдуулсан Норвегийн шигшээ баг урьдчилсан шатанд Италийг алдарт "Сан Сиро" цэнгэлдэхэд нь 4:1-ээр буулган авч, ДАШТ-ий эрхээ авсан нь зүгээр ч нэг тохиолдол бусыг харуулав. Энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа багуудаас хамгийн өндөр хоёр багийн нэг болох Норвеги (тоглогчдын дундаж өндөр нь 187,2 см) Бразилыг хожсоноор түүхэн амжилтаа үзүүлээд байна.
Харин дэлхийн таван удаагийн аварга бразилчууд 1990 оноос хойших хамгийн тааруу үр дүнд хүрлээ.
Хааланд энэ тоглолтод хоёр гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг Месси, Мбаппегийн хамт долоон гоолтой тэргүүлж эхэллээ.
Одоогоос 36 жилийн өмнө Италид болсон ДАШТ-ээр шөвгийн 16-гаас мултарсан амжилтаа тэд давтсан юм. Бразилчууд хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-д түрүүлснээс хойш дөрөвт нь шөвгийн наймаас, нэг удаа шөвгийн дөрвөөс тэмцээнийг орхисон юм.
Нэймар нэр төрийн ганц гоолыг торгуулийн шугамаас оруулснаар түүний шигшээ багтайгаа хийсэн аялал энэ хүрээд өндөрлөж байна. Тэрбээр тоглолтын дараа шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий