Өчигдөр Франц Парагвайг 1:0-ээр буулган авсан бол Марокко Канадыг 3:0-ээр илүүрхсэн юм. Ингэснээр хожсон хоёр баг шөвгийн наймд учраа таарч байна. 

Харин өнөөдөр дэлхийн таван удаагийн аварга Бразил, Норвегийн шигшээ баг Нью Йорк хотноо хүч үзлээ. Эрлинг Хааланд энэ тоглолтод хоёр гоол оруулснаар баг нь өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарч байна.

Норвегичууд ДАШТ-д ердөө гуравхан удаа оролцсон. Тэд 1938 онд 12 дугаар байр эзэлсэн бол 1994 онд хэсгээсээ шалгарч чадаагүй. Харин 1998 онд анх удаа хэсгийн шатнаас гараад шөвгийн 16-д Италид 0:1-ээр дийлдэж байв.

Сонирхуулахад 1998 оны ДАШТ-д Бразил, Норвеги нэг хэсэгт өрсөлдөж байсан юм. Бразилчууд хэсгийн эхний хоёр тоглолтод хожоод хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой болсноор сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргаж, улмаар Марокко, Шотландтай эвийн гэрээ байгуулсан Норвеги 2:1-ээр ялснаар хэсгээсээ шалгарсан түүхтэй.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав