Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулж, цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриалжээ.