Тэмцээний тэргүүн байрт гаднын орнуудад амьдарч буй иргэд эх хэлээрээ хуулийн туслалцаа авах боломжтой Siserion төсөл шалгарч, 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртсэн бол хоёрдугаар байранд Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлний хөрвүүлэгч хиймэл оюуны төхөөрөмжийн Pelink төсөл болон Хуульчдын ажлыг хөнгөвчлөх хиймэл оюуны платформ Huuli tech нар тус тус шалгарч 17 сая төгрөгийн шагнал хүртсэн юм.

Харин гуравдугаар байранд гэртээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх нэгдсэн шийдэл Gereeree onosh, ERP системийн хувилбар ахиулах процессыг автоматжуулах хиймэл оюуны шийдэл Paami, бодит хэрэглэгчийн туршлага дээр тулгуурласан контент үүсгэх Geni platform төслүүд тус тус шалгарч 15 сая төгрөгийн эзэд боллоо. Мөн тэмцээний үеэр Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийдий өөрийн нэрэмжит 5 сая төгрөгийн тусгай шагналаар Gerere onosh, Pelink, Huuli tech багуудыг урамшуулсан юм.

Тэмцээний шилдэг гурван баг Siserion, Pelink, Huuli Tech нар JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Creative Young Entrepreneur төсөлд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн 60 гаруй орны 5000 гаруй залууст өөрсдийн шийдлээ танилцуулах бөгөөд олон улсын тавцанд хөл тавьж, бизнесээ өргөжүүлэх дараагийн боломжийн төлөө өрсөлдөх аялал ийнхүү эхэллээ.