- Изменен график соревнований по национальной борьбе на празднике: 10 июля - первый тур, 11 июля - второй и третий туры, 12 июля - четвертый и последующие туры.
- Получен список борцов, дисквалифицированных за допинг; они не будут зарегистрированы, пока не истечет срок наказания.
- 13 июля состоится турнир 128 борцов в рамках Праздника наездников.
Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба "Баяр наадмын хөтөлбөрт тааруулж долдугаар сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн давааг явуулахаар болсон. Хоёр, гурвын даваагаа 11-ний өдөр, дөрвөөс хойших давааг 12-ны өдөр барилдуулахаар шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал нь гэвэл Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас бидэнд албан бичиг ирүүлсэн байна. Допингоор барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн жагсаалтыг бидэнд танилцуулсан. Бөхийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор шийтгэл нь дуусаагүй байгаа бөхчүүдийг бүртгэхгүй. Харин зарим нэг бөхчүүдийн хувьд Үндэсний их баяр наадмын комисс шийдвэр гаргана.
Гуравдугаарт энэ жил Уяачдын баяр наадам илүү өргөн дэлгэр болно. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 13-ны өдөр 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх