- Н.Өсөхбаяр не будет участвовать в этом году из-за допинга и судебного разбирательства
- М.Бадарч дисквалифицирован на 4 года, решение остается в силе
- Зарегистрировано более 260 борцов, включая одного дархан аваргу
- Некоторые сомоны проводят Наадам 30 июня - 1 июля, что противоречит закону
- Поступили заявки от борцов из Тувы (2) и Внутренней Монголии (4)
Тэрбээр "Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг өнөөдөр юм уу, маргааш гэхэд хурлаараа эцэслэн шийднэ. Н.Өсөхбаярын допинг илэрсэнтэй бол маргахгүй, харин процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасныг арбитрын шүүх хангаж ажилласан. Гэхдээ энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй. Шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа, мөн допингийн байгууллагаас барилдуул гэсэн санал ирээгүй.
М.Бадарч гардийн хувьд өмнө нь Давж заалдах комиссоор шийдэгдээд дөрвөн жилээр эрхийг нь хассан. Түүн дээр процессын болон бусад асуудлаар зөрчөөгүй гэж үзсэн.
Тиймээс эрх хассан тогтоол нь хэвээрээ үйлчилж байгаа.
Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол бүх аймаг, сумын наадам нэгэн зэрэг болох ёстой. Гэтэл нөгөө талаас аймаг, сумын Засаг дарга нар наадмынхаа товыг тогтооно гээд заачихсан байдаг. Үүнийг үндэслэн зарим сумын наадмыг зургаадугаар сарын 30, долдугаар сарын 1-ний үеэр товлоод байгаа нь иймэрхүү маргаантай асуудал үүсэж байна. Та бүхэн мэдэж байгаачлан сая хоёр гишүүн үндэсний их баяр наадамд өөрчлөлт оруулахаар хууль өргөн барьсныг Намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хуульд наадмыг нэгэн зэрэг хийхээр өөрчлөлт оруулж байгаа.
Одоогийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтон, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жил Адууны баяртай холбоотойгоор найман аймгийн наадмыг долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэрэг багтахгүй байх магадлалтай байна.
Энэ жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан монгол туургатнуудаас бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгөөд буй. Тувагаас хоёр, Өвөр монголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн. Одоогоор барилдуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Цолтой бөхчүүд хангалттай их байгаа тул цэргүүдээс барилдуулах боломжгүй.
Нэгийн даваанд бөхчүүд юу тойрох вэ гэдэг асуултад хариулахад монголчууд есөн хөлт цагаан тугийг 1990-ээд оноос хойш ашиглаж ирсэн. Түүнээс өмнө Төрийн далбаагаа тойрдог байлаа. Хэт их туйлшрах дэмий" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий