Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагнав. 

  • МУГЖ, дуучин Т.Ариунаа Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цолыг хүртлээ. 
  • Зууны манлай, эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяад АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ. 
  • "Олимпын өвөө" Ш.Магван 99 насандаа ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.
  • Шунхлай холдинг компанийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайханд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээв. 
Эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Т.Ган-Эрдэнэ
  • Гавьяат багш цолоор С.Байгальмаа
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ч.Даваахүү
  • Хүний гавьяат эмч цолоор Х.Оюунцэцэг 
  • Хүний гавьяат эмч цолоор Ц.Лочин
  • Гавьяат эдийн засагч цолоор Д.Жаргалсайхан
  • Гавьяат эдийн засагч цолоор Ч.Гүнсэн
  • Гавьяат дасгалжуулагч цолоор Ц.Мягмарсүрэн
  • Гавьяат тамирчин цолоор С.Мөнхбат
  • Гавьяат тамирчин С.Билгүүн
  • Гавьяат барилгачин цолоор Б.Батболд
  • Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ю.Дэлгэрмаа
  • Гавьяат малчин цолоор Н.Пүрэвжав
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Д.Энхдаваа
  • Гавьяат тээвэрчин цолоор Л.Халтар
  • Гавьяат жүжигчин цолоор Х.Оюунбилэг
  • Гавьяат жүжигчин цолоор Ц.Цэрэнболд
  • Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Ц.Төрхүү
  • Сүхбаатарын одонгоор Б.Эрдэнэбат
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Жавзан-Орлом
  • Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Чинзориг
  • Алтан гадас одонгоор Э.Батзориг
  • Алтан гадас одонгоор Б.Уранзолбоо       
  • Алтан гадас одонгоор Ж.Мэнджаргал
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Төгөлдөр
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Мөнх-Эрдэнийг тус тус шагнав. 
ФОТО: