Уг өсөлтөд тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 (10.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.  

Татварын нийт орлого 2026 оны эхний хагас жилд 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.3 (10.3%) их наяд төгрөгөөр өсөхөд: 

  • нийгмийн даатгалын орлого 415.8 (16.2%) тэрбум төгрөг,
  • нэмэгдсэн өртгийн албан татвар 336.0 (11.7%) тэрбум төгрөг,
  • орлогын албан татварын орлого 269.8 (7.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Харин онцгой албан татварын орлого 114.7 (20.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Зарлага өсөхөд хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 1.0 (58.2%) их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1.0 (20.0%) их наяд төгрөг, урсгал шилжүүлэг 529.8 (8.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

2026 оны эхний хагас жилд нийт зардалд урсгал шилжүүлэг 38.8 хувь, бараа үйлчилгээний зардал 36.5 хувь, хөрөнгийн зардал 16.6 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.3 хувийг эзэлж байна.