- Депутат Д.Бум-Очир отозвал свой законопроект о выборах президента
- Законопроект расширял возможности голосования для 250 тыс. граждан с ограниченным доступом
- Постоянный комитет не поддержал рассмотрение законопроекта
- Фракция Демократической партии взяла паузу в обсуждении
- Законопроект предусматривал голосование по месту нахождения и предварительное голосование
Хууль санаачлагч Д.Бум-Очирын танилцуулснаар сонгуульд саналаа өгөх боломж нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэн байгаа. Тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөх зорилгоор уг хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжтой болно. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд 2 өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дараалал "дайруулан" өнгөрөгч Лхагва гарагт /2026.05.20/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн юм. Гэвч байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс АН-ын бүлэг завсарлага аваад байжээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр Д.Бум-Очир гишүүн санаачилсан хуулиа эргүүлэн болсныг мэдэгдэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх