Тодруулбал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааныг агуулгын хувьд хянаж шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй учраас хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ гэж Улсын Дээд Шүүхээс мэдээлэв.