КОРОТКО
- Президент Монголии У.Хурэлсух назначил Цэндийн Цогта главным судьей Верховного суда указом №85 от 15 июня 2026 года.
- Ц.Цогт имеет степень доктора юридических наук, окончил Университет Уилламетт (США) и Нагойский университет (Япония).
- Ранее занимал должности судьи в различных судах, включая Верховный суд с 2020 года.
Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордуулсан байна. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтод шүүхийн тамгыг гардуулан өгчээ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТЫН НАМТАР:
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- 2020 оноос Дюкийн Их Сургуулийн Хуулийн Сургуульд Шүүх судлалын мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа аж.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш,
- 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш,
- 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч.
Эх сурвалж: ikon.mn
Материал обработан с использованием ИИ
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх