Дэлхийн нүүдэлчдийн их наадмыг 2014 оноос хойш зохион байгуулж ирсэн билээ.

Киргизийн Чолпон-Ата хотод хоёр жил тутамд нэг удаа болж тогтсон ч цар тахлын улмаас 2022 онд Туркийн Изникт зохион байгуулах хүртлээ түр завсарласан удаатай.

Хоёр жилийн өмнө Казахстаны Астана хотод болж байсан бол энэ жил Киргизийн Чолпон-Ата хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал үргэлжлэх тов гарчээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос энэ сарын 18-нд сонгон шалгаруулалт зарлажээ.

Энэ наадамд Монгол Үндэсний бөх, бүстэй бөх, кураш зэрэг зургаан бөхийн төрлөөр зодоглох бөхчүүдийг сонгох юм.

Нүүдэлчдийн наадмаас өмнө нь манай улсаас гурван алт, зургаан мөнгө, 23 хүрэл медаль авч байв. Тус наадамд бөхөөс гадна нүүдэлчдийн уламжлал тэмцээнүүд болдог юм.