- МИАТ ТӨХК отмечает 70-летие и планирует повысить рейтинг Skytrax с 3 до 4 звезд.
- Компания выполняет прямые рейсы по 13 международным и 8 внутренним направлениям.
- МИАТ имеет код-шеринговые соглашения с Korean Air, Japan Airlines, Cathay Pacific, Turkish Airlines.
- Компания предлагает программу лояльности с накоплением миль и скидками.
- В рамках дня открытых дверей Минтранса МИАТ проводит розыгрыш призов, включая билеты на местные рейсы.
Энэхүү өдөрлөгийн үеэр иргэний нисэх, төмөр зам, авто тээвэр, нийтийн тээвэр зэрэг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд иргэдэд сонирхсон мэдээллийг нь өгч байна.
Тухайлбал энэ онд 70 жилийн ой нь тохиож буй Монгол Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн асраар зочлоод орон нутгийн болон олон улсын нислэгийн тасалбараа бичүүлэн авах, тус компанийн үйл ажиллагаатай танилцахаас гадна агаарын хөлгийн нисгэгч, бүхээгийн ажилтан болоход ямар чиглэлээр суралцах, юунд анхаарах вэ зэрэг олон талын мэдээлэл зөвлөгөө авангаа сугалаанд оролцох боломжтой.
Сугалааны тохиролд гэр бүлээрээ орон нутгийн чиглэлд нисэх эрх, онгоцны загвар, МИАТ ТӨХК-ийн гарын бэлэг зэрэг хонжвор бий.
Тус асрын олон хүн татсан өөр нэг хэсэг нь тасалбар бичих байлаа. Энд иргэд орон нутгийн болон олон улсын нислэгийн тасалбараа шууд бичүүлэн авах боломжтой байсан юм. Мөн миль цуглуулж, хөнгөлөлт эдлэх талаарх мэдээлэл олон нийтэд тун хэрэгцээтэй байгаа нь анзаарагдсан. Энэ тухай МИАТ ТӨХК-ийн Тийз захиалгын ажилтан Б.Гиймаа "Манай нислэгээр үйлчлүүлж буй зорчигчид miat.com сайтад гишүүнчлэл үүсгэснээр миль цуглуулж, түүнийгээ ашиглан хөнгөлөлт урамшуулал эдэлдэг.
Хэр зайд хэдэн удаа ниссэнээс хамаараад зарим нислэгт зөвхөн татвараа төлөөд нисэх эрх ч үүснэ. Мөн бизнес лоунжаар үйлчлүүлэх, нэмэлт тээш үнэгүй авч явах, үнийн дүнгээс тодорхой хувийг хөнгөлүүлэх гэх мэтчилэн олон боломж бий. Тасалбар борлуулах агентаас эсвэл цахимаар өөрөө тасалбараа авсан бол нислэгээр үйлчлүүлснийхээ дараа МИАТ ТӨХК-ийн касс, мэдээлэл лавлагаа хэсэгт холбогдон миль цуглуулан авна" гэдгийг танилцуулж байв.
МИАТ ТӨХК олон улсын 13, орон нутгийн найман чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа юм. Үүний сацуу Korean Air, Japan Airlines, Cathay Pacific, Turkish Airlines зэрэг агаарын тээврийн компаниудтай код хуваалцах гэрээ байгуулж, 30 гаруй агаарын тээврийн компанитай тусгай тарифын гэрээ, 50 орчим авиа компанитай интерлайн гэрээтэй ажилладаг. Тус компанийн цаашдын төлөвлөгөө, гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн "Манай компани 70 жилийн ойдоо зориулан дотоод, гадаадад чиглэсэн олон ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал дотооддоо чиглэсэн ажлын нэг нь бүтэц, орон тоогоо олон улсын авиа компаниудын жишиг стандартад хүргэх, мэргэжлийн сургалтууддаа анхаарах зэрэг байна.
Гадагшаа чиглэсэн ажлуудын тухайд, нислэгүүдийнхээ үр ашгийг дээшлүүлэх, улирлын чанартай нислэгүүдийг тогтмолжуулж жилийн турш санал болгодог байх, гаднын авиа компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монголоос нисэж буй зорчигчдодоо цааш нь олон чиглэлд явах боломжийг нээхэд анхаарч байгаа. Түүнчлэн зорчигчийн үйлчилгээгээ улам сайжруулж, "Skytrax"-ын гурван одны зэрэглэлээ дөрөв од болгохоор аудитын шалгалтын бэлтгэлээ хангаж байгаа" хэмээсэн юм. Мөн гадаадын аудитын шалгалтуудад хамрагдсан үр дүнгийнхээ талаар Олон Улсын Иргэний Нисэхийн Газрын Үйл Ажиллагаа(ISAGO)-ны аюулгүй байдлын аудитад орж 99.8 хувиар тэнцлээ. Гуравдагч улс руу хийгдэж буй карго нислэгийн аюулгүй байдлын аудитад ороод 100 хувь тэнцсэн" гэж танилцуулав.
Нийслэлийн төв талбайд гурван өдөр үргэлжлэх нээлттэй өдөрлөгийн үеэр МИАТ ТӨХК-ийн асраар зочилбол тус компанийн нислэгт эдлэх боломжууд, иргэний агаарын тээвэрт ажиллах боломжийн талаар мэдээллийг авах боломжтойг дахин сануулъя.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх