“Жүр Үр” ХХК 9 дэх удаагаа ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ дахин бататгалаа.

100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрлэгчийн хувьд Жүр Үр ХХК эх орондоо үнэ цэн бүтээж, тогтвортой ажлын байр бий болгох, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна.