- Гражданин Б.Болор-Эрдэнэ обвиняет депутатов Великого Государственного Хурала в коррупции при утверждении бюджетов и проектов.
- Утверждается, что депутаты приняли законы, расширяющие полномочия мэра Х.Нямбаатара, чтобы самим получать тендеры и выгоду.
- Упоминаются конкретные суммы: 2 триллиона тугриков на проект дороги Туул, 5.8 триллиона на бюджет столицы, 2.3 триллиона на мост.
- Отмечается, что международные тесты показывают: двое из трех детей в Монголии не понимают прочитанного, несмотря на огромные расходы.
- Б.Болор-Эрдэнэ заявляет, что депутаты сознательно допустили хищения и теперь обвиняют Антикоррупционное агентство.
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Төрийн байгууллагуудын албан ёсны мэдээллийн дараа сонсголд оролцогч иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр иргэн Б.Болор-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Олон улсын стандартаар авсан шалгалтаар Монголд гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгохгүй байна. Гэтэл өнөөдөр яригдаж байгаа хэдэн их наядын төсөв 2023 оноос эхлэлтэй. 2023 онд нэгдүгээр ангид орсон хүүхдүүдэд одоо яригдаж байгаа 10-11 их наяд төгрөгийг зарцуулсан бол өнөөдөр бүгд уншдаг болчихсон байхаар мөнгө. Гэтэл ийм хэмжээний мөнгийг хаанах нь мэдэгдэхгүй компаниуд руу гаргачихсан.
Х.Нямбаатарт хэн ийм боломж олгосон бэ гэвэл 2024 онд бүрдсэн Улсын Их Хурал өөрөө юм.
2025 оны нэгдүгээр сард Туулын хурдны зам төсөлд 2 их наяд төгрөгийг төсөв болгож нэмсэн. Мөн 2025 оны нэгдүгээр сард “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-өөр 70 тэрбум ам.долларын төсөвтэй 24 мега төсөл орж ирэхэд УИХ батлаад явуулсан. Мөн 2025 оны гуравдугаар сард нийслэлийн төсвийн 5.8 их наяд төгрөг болгож нэмэгдүүлэхэд юу хийж байсан хүмүүс вэ. Дөрөвдүгээр сард 6,771 метр урттай байсан гүүрийг 9,178 метр болгож, дахин 2.3 их наяд төгрөг болгож төсөв нэмж байхад юу харж байсан хүмүүс вэ.
Ийм хулгай, дээрэм гарна гэдэг нь ойлгомжтой байсан. Харин УИХ-ын гишүүд үүнийг ойлгохгүй байсан гэдэгт итгэхгүй байна. Яагаад ийм ойлгомжтой асуудалд гишүүд хөдлөхгүй байсан бэ.
Яагаад 2024 оноос хойш нийслэлийн эрх мэдлийг нэмсэн хууль батлаад байсан бэ гэвэл УИХ-ын гишүүд өөрсдөө тендер авч, компаниа оруулж, ах дүүдээ идүүлэх л гэсэн.
Хуулийн дагуу зогсоож болох байсан асуудлыг санаатайгаар энэ хүргэсэн учраас энэ УИХ хам хэрэгтэн. Гэтэл хамт хэрэгтнүүд байж одоо Авлигатай Тэмцэх Газрыг буруутгаж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх