- Монгольская народная партия (МНП) имеет 316 тысяч членов, но только 231 человек уплатил членские взносы.
- Демократическая партия задекларировала имущество в регионах, которого ранее не было, и получает арендный доход.
- Закон о политических партиях требует прозрачности всех доходов и расходов, но партии его нарушают.
Энэ үеэр МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од улс төрийн намын санхүүгийн тайлангаас анхаарал татсан асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр намуудын хөрөнгө оруулалт, зарцуулалт нь нийтэд ил тод байна гэж заасан. 2023 онд Улс төрийн намын тухай хууль энэ үзэл баримтлалд нийцүүлж батлагдсан. Хуульд янз бүрийн алдаа дутагдал, ойлгомжгүй зүйл байж болно. Гэхдээ хуулийн үзэл баримтлалд бүх орлого, зарцуулалт, гишүүдийн ил тод болгон гэж заасан.
Улс төрийн намын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжиж байна. Санхүүгийн тайланг процессын хувьд бүрэн тайлагнаад хяналтад орж буй цаг үе юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн намуудын хөрөнгө орлого, зарцуулалт нийтэд ил тод болж байгаа нь маш том дэвшил.
Гэхдээ хуулийн зарим үзэл санаа нэлээд хүндрэлтэй байна. Жишээлбэл улс төрийн намуудын гишүүдийг сонгуульт гишүүн, дэмжигч гишүүн, гишүүн гэсэн гурван бүлэгт хуваасан. Дэмжигч гишүүн татвар төлөхгүй байж болно. Хэрэв намын гишүүний хувьд заавал татвар төлж байж саналын эрхтэй оролцох ёстой гэсэн хуулийн заалттай.
Намд татвар төлсөн гишүүдийн тоо маш цөөхөн байна.
Ардчилсан намын тайланг харж байхад хүний өмнөөс юм уу эсвэл нэг дансанд төвлөрүүлж тушаасан зөрчлүүд ажиглагдлаа. Шударга бус байна гэсэн үг. Намууд хуулийг маш сайн мэдэж байгаа атлаа яагаад зөрчил гаргаад байгаа нь эргэлзээтэй санагдаж байна.
Намууд өөрийн гэсэн хөрөнгөтэй бол түрээсээр орлого олох боломжтой. Ардчилсан нам дээр гэхэд өнгөрсөн жил орон нутагтаа хөрөнгөгүй байсан хэрнээ энэ жилийн тайлан дээр орон нутагтаа хөрөнгөтэй түүнээс түрээсийн орлого олж байгаа. Тэгэхээр энэ хоёрын уялдаа холбоо хаана байна вэ. Манай улс төрийн намуудын хөрөнгө дутуу байх магадлал маш өндөр.
ХҮН нам дээр 314 хүн гишүүний татвар, 28 хүн сонгуульт гишүүний татвар төлсөн байна. Гэтэл энэ нам 30 гаруй мянган гишүүнтэй гэж хэлдэг. Улс төрийн намууд гишүүдээсээ татвараа цуглуулж чадахгүй байна.
Монгол Ардын Нам (МАН) дээр гэхэд 231 хүн татвар төлж, 38 хүн хандив өгсөн байна. Гэтэл МАН 316 мянган гишүүнтэй гэсэн тоо бий. Үндэсний ардчилсан нам 2,300 гишүүнтэй хэрнээ 272 гишүүн хандив татвар өгсөн байна. Намын бүх гишүүн сар бүр хандиваа заавал төлөх үүрэгтэй" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх