- Столица Монголии заключила 306 контрактов со СМИ на общую сумму 3 млрд тугриков в 2024-2025 годах.
- Администрация губернатора столицы заключила контракты на 1,4 млрд тугриков, районы — на 1,7 млрд тугриков.
- Среди получателей: 93 ООО, 30 НПО, 3 телеканала, 1 газета и 3 физических лица.
- Медиа не освещают критику столичных властей, что указывает на зависимость от бюджетных средств.
- Аудиторская служба столицы должна проверить расходы на СМИ.
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Монголын залуучуудын эвсэл ТББ-ын "Нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээ"-г тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа танилцууллаа.
Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт ₮3 тэрбумын 306 гэрээ хийжээ.
Үүнээс Нийслэлийн нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүд хийжээ.
Нийт 93 ХХК, 30 ТББ, 3 телевиз, 1 сонинтой гэрээ хийсэн байна. Түүнчлэн 8-15 сая хүртэл нийт гурван хувь хүнтэй гэрээ хийжээ. Нийт 324,980,000 төгрөгийн гэрээг дараах ТББ-уудтай хийжээ.
Гэрээний үнийн дүнг дундажлаж харвал хамгийн их нь ₮5 саяын дүнтэй гэрээнүүд байгаа бол хамгийн өндөр нь ₮30 саяын гэрээ байна.
Нийт төсвийг дангаар нь харвал 2024-2025 онд НЗДТГ дангаараа 306 гэрээ ₮1.4 тэрбум. Дүүргүүд ₮1.7 тэрбумын гэрээнүүд хийжээ.
НИТХ-ын хэвлэл мэдээллийн зардалд 2026 онд ₮407 сая, 2025 онд ₮720 сая, 2024 онд ₮640 саяын үнийн дүнтэй гэрээ хийсэн байна. Дийлэнх нь ТББ-ууд байна.
"Нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой"
Дээрх мэдээллээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ.
- Жижиг дүнтэй олон гэрээ хийх замаар хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлсөн гэв. Учир нь МЗЭ-ийн зүгээс нийслэлийг шүүмжилсэн, төсвийн ил тод байдлаа ил болгохыг шаардсан хэвлэлийн бага хурал болон мэдээлэл хийхээр хэвлэлийнхэн огт ирдэггүй. Их бага хэмжээгээр 306 гэрээ гэдэг бол бага тоо биш гэдгийг онцоллоо.
- Зөвхөн нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой. Цаана нь нийслэлийн төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна.
- Тендерийн хуулийн цоорхойг ашиглаж, шилэн дансанд бүртгэлгүй гэрээнүүд олноор хийсэн байна.
- Нийслэлийн мэдээлэл сурталчилгааны зардал нэрээр шалгуур үзүүлэлт хэмжих нэгжгүй гэрээнүүд олноор хийсэн байна.
- Нийслэлийн аудитын газраас хэвлэл мэдээллийн зардалд хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргах шаардлагатай байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх