Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эс Эй Би Эм” компани Хан-Уул дүүрэгт байрлах 3, 20, 37 дугаар байрны гадна фасадын засварын ажлыг гүйцэтгэж дууслаа гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасад засварын ажилд нийслэлийн төсвөөс ₮40 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Үүнээс өмнө энэ сард тус дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12,262 ам метр талбай бүхий дээврийг засварлаж, улсын комисст хүлээлгэн өгчээ.

Оршин суугчид дулаалгын чанарын талаар санал, хүсэлтээ НЗДТГ, УБЗАА болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт уламжлах боломжтой байна.