- В Сонгинохайрханском районе Улан-Батора открыт учебно-развивающий центр для фермеров, финансируемый KOICA.
- Центр имеет площадь 1540 кв. м, вмещает 40 человек, оснащен солнечными панелями мощностью 50 кВт.
- 106 семей объединились в кооператив и перерабатывают 3 тонны молока в день.
- Производится шесть видов молочной продукции, что позволяет получать дополнительный доход и дивиденды.
- Планируется распространить этот опыт на районы Хан-Уул и Баянзурх.
Тус төв нь 1,540 ам метр талбай бүхий сургалт, хурлын танхим, дотуур байр, хоолны заалтай, хоногт 40 хүн байрлаж суралцах хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг хангах боломжтой 50 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүртэй юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төв нь "Агро сити" эдийн засгийн тусгай бүсийн нэг хэсэг болж үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт 5,800 орчим малтай өрх, 450 мянга гаруй мал байна. Харин саалийн үнээнүүдийн зөвхөн 16 хувь нь өндөр ашиг шимтэй үйлдвэрийн үхэр байгаа нь өрхийн орлого өсөхгүй байх нэг шалтгаан гэж судлагдсан.
Тиймээс мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү төвийг түшиглэн иргэдийг сургах, сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо, фермерийг дэмжих бодлого барьж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг түшиглэн 106 өрх хоршоо байгуулж, хоногт 3 тонн сүү боловсруулж байна. Ингэснээр малчид сүүгээ зах зээлийн үнээр нийлүүлж, зургаан төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн орлого олох, жилийн эцэст ногдол ашиг хүртэх боломж бүрдлээ. Цаашид энэхүү туршлагыг Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Комментарии
Загрузка…
Оставить комментарий