- Президент Монголии У.Хурэлсух вручил орден 'Алдарт эх' 12 306 матерям
- Орден вручен в рамках закона о поощрении матерей, родивших и воспитавших много детей
- Певица Э.Агиймаа поделилась эмоциями, получив орден
“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, талархал илэрхийллээ.
Өнөөдөр Алдарт эхийн одон хүртсэн эхчүүдийн төлөөлөл дуучин Э.Агиймаа "Хамгийн түрүүнд одонгоо авч байх үед би ээжийгээ бодлоо. Ээжийгээ их саналаа.
Би 23 настайдаа ээж болж байсан. Тухайн үед учраа мэдэхгүй, сандарч явснаа санаж байна. Одоо бодоход сайхан санагдаж байна. Миний том хүү одоо 14 настай, бага нь ой найман сартай. Үр хүүхдүүдээсээ өдөр бүр аз жаргал, баяр баяслыг мэдэрч байна.
Аав, ээж, хань ижил, ах, дүү нартаа баярлалаа. Энэ ташрамд нөхөртөө баяр хүргэе. Узбекистан улсын холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 77 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн. Ханьдаа улам их амжилт хүсье. Үргэлж түшиг тулгуур минь болдог чамдаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Мөн
"Ерөнхийлөгч намайг хараад ямар өндөр ээж вэ гэсэн. Мэдээж гэр бүлд маань сайн сайхныг хүссэн. Үр хүүхдүүдээ сайн өсгөж эх орондоо хэрэгтэй хүн болгоорой гэж захисан"
гэлээ.
ФОТО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх