- Мираторг провел бесплатное мероприятие для домашних животных 23 мая на площади перед Центральным почтамтом.
- Ветеринары проводили бесплатные осмотры и давали консультации по здоровью и питанию.
- Бренд представил корма EXTRA MEAT (до 42% мяса) и MEAT (до 32% мяса).
- Мираторг использует собственное высококачественное мясо в производстве кормов.
- Мероприятие включало дегустацию, фотосессии и развлекательные программы для детей.
Өдөрлөгийн хүрээнд малын эмч нар нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж, эрүүл мэнд болон хооллолтын зөвлөгөө өгсөнөөс гадна амьтдыг хайрлан хамгаалах, хариуцлагатай эзэн байх соёлыг түгээн ажиллав.
Тэжээвэр амьтдын эрүүл мэндэд өдөр тутмын зөв хооллолт чухал үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд өдөрлөгийн үеэр Мираторг брэндийн нохой, муурны хоолны талаар танилцуулж, амьтан бүрийн нас, онцлог, хэрэгцээнд тохирсон хооллолтын зөвлөгөөг хүргэлээ.
ОХУ-ын махны салбарын тэргүүлэгч, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатыг хянадаг бүрэн циклтэй үйлдвэрлэлээрээ танигдсан Мираторг нь нохой, муурны хоолны үйлдвэрлэлдээ өөрийн үйлдвэрлэсэн өндөр чанарын махыг ашигладгаараа онцлогтой. Тус брэндийн EXTRA MEAT цуврал нь 42 хүртэлх хувийн махны агууламжтай, харин MEAT цуврал нь 32 хүртэлх хувийн махны агууламжтай бөгөөд амьтдын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай шим тэжээл, амин дэм, эрдэс бодисыг агуулдаг. Өндөр махны агууламж нь амьтдын уургийн хэрэгцээг хангаж, булчин, ясны хэвийн хөгжил болон идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд чухал үүрэгтэй.
Өдөрлөгийн үеэр иргэд тэжээвэр амьтдынхаа хамтаар бүтээгдэхүүний амталгаанд оролцож, мэргэжлийн зөвлөгөө авч, фото бүсэд зургаа авхуулан дурсамж бүтээхээс гадна хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт хөтөлбөрүүдэд оролцсон юм.
“Хайртай амьтандаа хамгийн чанартайг нь” уриаг эрхэмлэдэг Мираторг брэнд цаашид ч тэжээвэр амьтдын эрүүл мэнд, зөв хооллолтыг дэмжихийн зэрэгцээ хариуцлагатай эзэн байх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байх болно.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх