Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүлжээ. Барилгын ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүр дараах блок барилгуудыг хариуцан ажиллаж байгаа аж.

  1. “Моринсувд” ХХК: 9 давхар, 71 айлын 12 блок барилга
  2. “Нутгийн буян групп” ХХК: 9 давхар, 71 айлын 14 блок барилга
  3. “Монкон констракшн” ХХК: 9 давхар, 71 айлын 16 блок барилга
  4. “Професионалстрой” ХХК: 9 давхар, 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар, 71 айлын 8 блок барилгын угсралтыг гүйцэтгэж байгаа юм. Барилгын ажлын талбайд нийт 2,067 хүн, 102 машин механизм, техниктэй ажиллаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Нийслэл хотод хэрэгжүүлж буй мега төслүүдээс уг орон сууцны хорооллын барилгын ажлыг зогсоохгүйг холбогдох албаныхан мэдэгдэж байв.