Гуравдугаар сард болсон сонгуулийн дараа Фредериксен эвслийн засгийн газар байгуулахын тулд улс төрийн намуудтай удаан яриа хэлэлцээ явуулсны үр дүнд Социал Демократ, Социалист Ардын Нам, зүүн төвийн үзэлтэй Радикал Венстре, төв үзэлтэй Модератууд намуудтай хамтрахаар болсон юм.
“Энэ бол 21 сайдтай засгийн газар бөгөөд Данийн түүхэнд анх удаагаа эрэгтэйгээс олон эмэгтэй сайдтай танхим бүрэлдэж байна” гэж Фредериксен өчигдөр парламентын ордны гадна болсон арга хэмжээний үеэр хэлжээ.
21 сайдын 11 нь эмэгтэй, тэдгээрийн дотор Фредериксений өмнөх засгийн газарт ажиллаж байсан хүмүүс байгаа юм.
Гуравдугаар сарын 24-ний сонгуулийн дараа парламентад чухал нөлөөтэй улс төрийн хүчин болсон Модератууд намын тэргүүн Ларс Локке Расмуссен гадаад хэргийн сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ.
Фредериксений шинэ засгийн газар ард түмнийхээ амьжиргааг үнийн өсөлтөөс хамгаалах, цагаачлалыг хязгаарлах бодлого баримталж ажиллахаа амласан байна.
Өнгөрсөн сонгуулиар түүний Социал Демократ нам 1903 оноос хойших хамгийн цөөхөн саналаа авсан ч парламентад хамгийн олон буюу 38 суудалтай үлдсэн юм.
Засгийн газарт эвссэн дөрвөн нам нийлээд Данийн парламентын 179 суудлын 82-ыг эзэмшиж байгаа тул мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бусад намуудын дэмжлэгийг авах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх