Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр авто замыг барьж дуусган хөдөлгөөнийг нээжээ. Ингэснээр Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтэрдэг болсон байна.

Шинэ авто замын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн тохижилтыг энэ сарын 15-нд бүрэн дуусгах аж.

Нарны гүүрний баруун тал ДЭМА эмнэлгийн хойд талд баригдах авто зам, инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, хамгаалах, хүчитгэх, нэвтрэх сувагт оруулах ажлыг нийслэлийн төсвийн ₮1.9 тэрбумаар "Фючер Прогресс" ХХК гүйцэтгэж байгаа билээ.