- Мэр Улан-Батора Б.Пүрэвдагва освободил Г.Батзорига от должности генерального менеджера города.
- На его место назначен Ч.Мэндбаяр, который также является руководителем ОСНААУГ.
- Ч.Мэндбаяр имеет опыт работы в различных государственных и частных структурах с 2000 года.
- Генеральный менеджер Улан-Батора отвечает за организацию городского хозяйства и координацию профессиональных служб.
Тодруулбал Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийг чөлөөлж түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаярыг ажиллуулахаар болсон байна.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг хариуцаж ажилладаг Орон "Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар"(ОСНААУГ) ОНӨААТҮГ-ын даргын албыг хашдаг "давхар дээлтэй".
Түүний ажлын туршлага:
2000-2003 он Зэвсэгт хүчний 150-р анги салаан захирагч
2003-2006 он "Амин-Од" ХХК-ийн захирал
2006-2007 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга
2007-2008 он Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн
2010-2011 он "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн
2013-2015 он "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016-2019 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
2019-2020 он "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын дарга
2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогджээ.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын ерөнхий менежер нь хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэгтэй байна.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулаан, зам тээвэр, холбоо, орон сууц, үйлдвэр үйлчилгээний бодлогыг тодорхойлох, удирдан зохион байгуулах, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн нутгийн захиргааны байгууллага юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх