- COP17 пройдет с 17 по 28 августа в Национальном парке культуры и отдыха (ҮЦХ) в Улан-Баторе.
- Ожидается 8 000-10 000 участников из 196 стран.
- Основным подрядчиком по сборке 12 временных сооружений является французская компания GL Events Live.
- Стоимость аренды 12 временных сооружений составляет 25,9 млрд тугриков.
- Общий бюджет COP17 из городского бюджета утвержден в размере 70,1 млрд тугриков.
Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Өнөөдрийн байдлаар цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан бол авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна.
Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4,500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.
Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дууслаа.
Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх