Энэ тухай гүйцэтгэгч "Дабо МБД" ХХК-ийн инженер Ц.Очирбат "Авто замын зорчих хэсгийн хөвөөгөөр байгаа ногоон тэмдэглээтэй хэсэг нь скүүтэр, мопедтой иргэд зорчих эгнээ юм. Энэхүү тэмдэглэгээг Нарны зам, Их тойруу, Бага тойруугийн авто замын зорчих хэсэгт хийж байна.

Үргэлжлүүлэн Сөүлийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, Ногоон гудамжны авто замын зорчих хэсэгт скүүтэр, мопедын эгнээг гаргана.

Автомашины жолооч нар скүүтэр, мопедын эгнээгээр зорчихгүй байхыг хүсье" гэв.

Энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад тэмдэг суурилуулахад ₮1.5 тэрбум, тэмдэглэгээг сэргээн шинэчлэхэд ₮4 тэрбум нийт ₮5.5 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн Хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.