Үүний тулд хувийн хэвшил болон ард түмнээс хандив цуглуулж эхэлсэн гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв. Тодруулбал Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Төрийн банкан дахь 540090100200051459 дансаар хандиваа цуглуулах нь.

Үндэсний их баяр наадмын шинэ цогцолбор нь 30,000 хүний суудалтай байх бөгөөд хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зэрэг зохион байгуулах, үндэсний болон олон улсын спортын тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах боломжтой байх аж.

Цогцолборын өртөг нь урьдчилсан тооцооллоор 100 орчим тэрбум төгрөг байна.