"Хүрээ цам-Даншиг наадам"-ыг энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт зохион байгуулахтай холбоотойгоор НЗДТГ, Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ "Монголчуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах зорилгоор аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой жил бүр “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам”-ыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулна. Мөн нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих газраас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанууд гарна.
Түүнчлэн нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Олон зуун жилийн түүхэн уламжлалт "Хүрээ цам-Даншиг наадам", Очирваанийн тахилга зэргийг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг. Мөн зургаадугаар 28-ны орой Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг Соёл-Эрдэнэ хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах хоёр төрлийн үйл ажиллагаа бий.
Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баяр "Хүрээ цам-Даншиг наадмын хүрээнд Гандантэгчэнлин хийдээс нийслэлтэй хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ нь дан ганц шашин, соёлын зан үйл төдий биш, Монголын уламжлал юм. Монголын бүжгийн урлаг түүний дэг байна. Мөн монголчуудын гар урлал зэргийг хадгалсан цогц арга хэмжээ болдог.
Гандантэгчэнлин хийдээс одоогоор 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын бэлтгэлээ бүрэн хангаад дуусаж байна. Өнөөдөр их дэгээ хийж байгаа" гэв.
Наадмын хөтөлбөр:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий