Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр сургалтын хөтөлбөрүүдээ 100 хувь амжилттай магадлан итгэмжлүүлж, 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, 2018 оноос суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг тус тус хэрэгжүүлэн “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 215 дугаар тогтоолоор орон нутагт суралцагч оюутнуудын сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө. (Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн байх).
Сувилагч, Уламжлалт анагаахын сувилагч, Хөдөлгөөн засалч мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтад 501-ээс дээш оноотой бол 70-100% сургалтын төлбөрийн тэтгэлэг, бусад мэргэжлүүдээр Боловсролын зээлийн сангийн 6 жилийн дотор хүүгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах бүрэн боломжтой.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй суралцуулна.
2026-2027 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.
Анагаах ухааны суурь боловсрол
- Хүний их эмч 2+4
- Шүдний их эмч 2+4
- Уламжлалт анагаахын их эмч 2+4
- Био-Анагаах судлаач 2+3
- Эм зүйч 2+3
Бакалавр /4 жил/
- Сувилагч
- Эх баригч
- Уламжлалт анагаахын засалч
- Хөдөлгөөн засалч
- Нийгмийн эрүүл мэнд судлаач
Дэд бакалавр /3 жил/
- Сувилагч
- Уламжлалт анагаахын сувилагч
- Эх баригч
- Эм найруулагч
- Лабораторийн техникч
Та бүхнийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд элсэн суралцахыг урьж байна.
Элсэлтийн цахим бүртгэл: mnums-darkhan.xcloud.mn
Facebook page: Дарханы Анагаах
Сургуулийн веб сайт: mnums-da.edu.mn/mn
Холбоо барих утас: 9995-0058, 9929-3779, 7037-3505, 7037-8305
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий