"Хүрээ цам-Даншиг наадам"-ыг энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт зохион байгуулахтай холбоотойгоор НЗДТГ, Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус наадмын үеэр
- Үндэсний бөх,
- Сур харваа,
- Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
"Энэ жилийн үндэсний бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулах бөгөөд нийтдээ 256 бөх барилдана.
Үндэсний бөхийн барилдааны бүртгэлийг зургаадугаар сарын 20-26-ны хооронд devjee.mn цахим бүртгэлээр бүртгэж байна. Одоогоор 160 гаруй бөх бүртгэлээ хийлгэсэн" гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан хэллээ.
Хуваарь:
- Үндэсний бөхийн барилдааны нээлт зургаадугаар сарын 27-ны 11:40 цагт эхэлнэ.
- Нээлтийн ажиллагааны дараа шууд нэгийн даваа эхэлнэ.
- Зургаадугаар сарын 28-нд үдээс өмнө цам харайх шашин соёлын арга хэмжээ болно. Үүний дараа үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилнэ.
Иймд бөхчүүд хувийн зохион байгуулалтаа сайтар хангаж, замын ачааллыг тооцож хугацаандаа ирэхийг зөвлөв. Автомашины зогсоолоос баяр наадмын талбай хүртэл алхаж очдог учраас цаг хугацаагаа тооцоолохыг санууллаа.
Бөхийн бай шагнал:
"Хүрээ цам-Даншиг наадам"-ын үндэсний бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөх 30 сая
- Үзүүрлэсэн бөх 20 сая
- Их шөвөгт үлдсэн бөхчүүд 14 сая
- Дунд шөвөгт үлдсэн бөхчүүд дөрвөн сая төгрөгийн бай шагналтай.
Үргэлжлүүлэн сур харвааны талаар "Үндэсний сур харваачдын холбооны ikhtsets.mn цахим сайтаар зургаадугаар сарын 20-25-ны хооронд бүртгэлийг хийж байна. Одоогоор 120 гаруй харваач бүртгүүлсэн байна. Өмнөх жил 800 гаруй харваачид оролцсон.
Өнгөрсөн жилүүдэд сур харваанд эхний эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчдад шагнал олгодог байсан. Харин энэ жил эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчинд шагнал олгоно" гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан нэмж ярилаа.
Сур харвааны бай шагнал:
Бай шагнал авч байгаа харваачдад 8-200 сая төгрөгийн шагнал урамшуулал олгох аж.
Харин шагайн харвааны тухайд тэмцээнд 40 багийн 500 харваач оролцоно гэж төлөвлөж байгааг хэлэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий