Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.4 (36.3%) тэрбум ам.доллар, экспорт 3.8 (57.9%) тэрбум ам.доллар, импорт 588.1 (10.6%) сая ам.доллар, тэнцэл 3.2 (4.1 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. 

Манай улс БНХАУ-тай энэ оны эхний хагас жилийн байдлаар 12.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.9 хувийг дангаараа бүрдүүлж байгаа аж. 

Экспорт 2026 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • зэсийн хүдэр ба баяжмал 2.3 тэрбум ам.доллар,
  • нүүрс 1.4 тэрбум ам.доллар,
  • самнасан ноолуур 54.1 сая ам.доллар,
  • хар тугалгын хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар,
  • боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин тунгаасан зэс ба хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 сая ам.доллароор тус тус буурсан байна.

ҮСХ