2026 оны эхний хагас жилд 2075.4 мянган зорчигч улсын хилээр орсны 34.9 хувь нь Замын-Yүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн, 14.3 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 476.0 (22.9%) мянга нь гадаад улсын иргэд байна. 

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 285.0 (59.9%) мянга нь эрэгтэйчүүд, 191.0 (40.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 315.9 (66.4%) мянга нь 30-59 насныхан байна.

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧИД 

Харин аяллын зорилгоор энэ оны эхний зургаан сард 417,672 жуулчин манай улсыг зорин иржээ.  

ҮСХ