Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр авто замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж, нийт ажлын явц 32.3 хувьд хүрчээ. Үүнд шинээр барих 22.3 километр авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 километр, 37.6 километр засвар шинэчлэлийн ажил багтаж, нийт 132.2 километр замын ажил хийх аж.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын явцын тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр "Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:

  • Дулаан хангамжийн ажил 25%
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарынх 15%
  • Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээний ажил 58%
  • Халаалтын зуухны өвөлжилтийн бэлтгэл 17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна" гэв.