- В Монголии регистрируются три вида клещевых инфекций: клещевой риккетсиоз, клещевой боррелиоз и клещевой энцефалит.
- Клещевой энцефалит: 73,6% заболевших — 20-54 лет, 67,9% — мужчины, 9,8% — животноводы, летальность 2%.
- Лесные клещи активны с конца мая, пик заболеваемости в июне-июле.
- Основные симптомы клещевого боррелиоза: мигрирующая эритема, лихорадка, головная боль, утомляемость.
- Рекомендуется вакцинация для жителей и работников природных очагов клещевого энцефалита.
Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар бүртгэгддэг байна.
Тодруулбал
- халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
- халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
- хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.
Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?
Хачигт боррелиоз
- Бүх нас, хүйсийн хүмүүс өвчилдөг.
- Нийт өвчлөгсдийн 7.6%-ийг малчид эзэлдэг.
Хачигт энцефалит
- Нийт өвчлөгсдийн 73,6%-ийг 20–54 насны иргэд,
- 67.9%-ийг эрэгтэйчүүд,
- 9.8%-ийг малчид эзэлдэг.
- Өвчилсөн нийт хүмүүсийн 2% нас бардаг.
Дээрх хоёр халдвар нь манай орны Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ойн бүсэд байгалийн голомттой байдаг. Иймээс мал хариулах, самар жимс , халиар, эмийн ургамал түүх, ажил эрхлэх үедээ голомтот ойд иргэд хачигт хазуулж, халдварт өртөх нь бий.
Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхэждэг тул 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.
Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Хачигт боррелиоз
- Голдуу хэвлий, суга, цавь, нурууны зөөлөн арьстай хэсэгт хачиг хазна, шигдэнэ, шарх үүсгэж, үрэвсүүлнэ.
- Хачиг шигдсэнээс хойш 3-аас дээш хоногийн дараагаас халуурна.
- Толгой өвдөнө, ядарч, сульдана.
- Гол шинж нь өвчлөгсдийн 20–30%-д хачиг хазсан хэсэгт нүүмэл улайлт гарна.
- Цочмог үед эмчилгээ хийлгэхгүй бол архагшина.
- Үе мөчний архаг үрэвсэл илэрнэ, яг хэврэгшинэ.
- Саа, саажилт, тэнэгрэл илэрдэг.
Хачигт энцефалит
Хачигт энцефалитын цочмог хэлбэрийн үед:
- Хачигт хазуулснаас хойш нэгээс дээш хоногийн дараагаас өндөр халуурна, толгой маш хүчтэй өвдөнө, бөөлжинө, цочромтгой болж, гэрлээс гялбана.
- Нүдэнд хий юм харагдана, дэмийрнэ эсвэл унтаарна, унаж татна.
- Нүүр эсвэл мөчдийн булчингаар өвдөнө, саажиж, нэг тал нь суларч мэдээгүй болно.
- Зарим тохиолдолд “арьсан дээр шоргоолж гүйж буй мэт” мэдрэмж төрнө.
- Гол шинж нь хүзүү, мөр, далны булчингууд саажна.
- Хөл, гарын талласан, хос эсвэл 4 мөчний саа илэрч, мэдээгүй болно, архагшина.
- Тэнэгэрнэ, хөдөлмөрийн чадвар 100% алдагдана.
Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах
- Хувцсанд хачиг орвол авч хаях ЭСВЭЛ 10 минут халуунаар үйлчлүүлэх
- Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авхуулах
- Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус хэрэглэхгүй байх
- Тод өнгийн хувцас өмсөж, хачиг наалдсан бол авч хаях
- Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах
- Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах
- Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулах
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх