- За первые пять месяцев 2026 года импорт пшеницы в Монголию составил 90.7 тыс. тонн, что почти в 36 раз больше, чем за аналогичный период прошлого года.
- В мае 2026 года Монголия импортировала товаров и услуг на 4.9 млрд долларов США.
- Нефтепродукты составили 23.9% импорта (1.2 млрд долларов), легковые автомобили — 7.9% (32 588 штук, снижение на 42.1%).
- Импорт яиц снизился на 28.1% до 42.4 млн штук.
- Импорт мяса птицы и свинины вырос на 28.3%.
Импортоор нийлүүлэгдсэн барааны хамгийн их буюу 23.9 хувийг 1.2 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын 7.9 хувь нь суудлын автомашин бөгөөд дурдсан хугацаанд суудлын 32,588 машин импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 42.1 хувь буурсан дүн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Гол нэрийн импортын барааны тоо хэмжээнээс дурдвал энэ оны тавдугаар сарын байдлаар 42.4 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 28.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин 90.7 мянган тонн улаанбуудайн импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 35.7 дахин өссөн дүн болжээ.
Тахиа, гахайны мах, өөхний импорт өссөн хэвээр бөгөөд оны эхний таван сард өмнөх жилийн мөн үеэс 28.3 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх