- Правительство Монголии вносит законопроект о реформе пенсионной системы, отказываясь от именных счетов в пользу полунакопительной системы.
- Граждане, родившиеся после 1979 года, будут переведены на полунакопительную систему; накопительная часть составит 1% от зарплаты с государственным софинансированием 0.5%.
- Предусмотрены налоговые льготы (подоходный налог и налог на прибыль) для граждан, добровольно отчисляющих часть зарплаты в частные пенсионные фонды.
- Накопленные средства (на данный момент 393 млрд тугриков вместо ожидаемых 1.5 трлн) будут инвестироваться через управляющие компании в облигации и акции.
- Планируется запуск приложения для самостоятельного управления накоплениями, включая выбор инвестиционных инструментов.
Уг хуулийн төслөөр тэтгэврийн тогтолцоог шинэчлэх юм байна. Тухайлбал одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 1979 оноос хойш төрсөн иргэд нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор байгааг болиулж хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхээр болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал "1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн данс үүсгэсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, нэрийн данстай 264,252 хүн бий. Тэднээс нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолгох уу гэж асуухад сонгосон найман л хүн байна. Нэрийн данс гэдэг бол хийсвэр худлаа зүйл гэдэг нь эндээс харагдана. 264 мянган хүнд ашиггүй, найман хүнд ашигтай нэрийн данс цаашид байх хэрэгтэй юу.
1960 оноос төрсөн бүх даатгуулагчид 2000 онд нэрийн данс үүсгээд, 2015 оноос тэтгэвэр нь огцом буурах байсан тул 1979 он болгож хойшлуулсан. Гэхдээ энэ нь амжилттай болж чадаагүй.
2024 онд нийгмийн даатгалын багц хуулийг батлахад мөнгөжүүлье гээд хоёр хувийг хуримтлал руу оруулсан. 2024 оноос хойш 1.5 их наяд төгрөг хуримтлагдах ёстой байсан. Гэтэл одоогоор 393 тэрбум төгрөг л бий. Мөн хуримтлагдсан мөнгөө тэтгэвэр тогтоолгосон иргэд яаж авахаа ч мэддэггүй. Зориулалт нь тодорхойгүй. Хуримтлал үүсгэх зорилго нь хөрөнгө оруулалт, менежментийн компаниар удирдуулж, бонд хувьцаа авдаг, өгөөжийг нь хүртдэг.
2,000,000 төгрөгийн цалинтай иргэн шимтгэлээсээ нэг хувийг хуримтлалд өгөхөөр сонгож болно. Тэгвэл Засгийн газраас 0.5 хувийн дэмжлэг үзүүлнэ. Үүнийг ойролцоогоор 10 хувийн хүүтэйгээ бодоход 396,000 төгрөгийн хуримтлал үүснэ. 25 жилийн дараа гэхэд 50,000,000 төгрөгийн хуримтлал үүснэ.
Мөн иргэд өөрсдөө тэтгэврээ хардаг, удирддаг тогтолцоог бүрдүүлэхээр аппликэйшнийг энэ хуультай уялдуулж хийнэ. Иргэн өөрөө нэг хувийн хуримтлалаараа бонд авах уу, хувьцаа авах уу гэдгээ сонгодог болох тогтолцооны шинэчлэл хийнэ. Энэ бол зөвхөн таны мөнгө учраас өөрөө хянадаг болно.
Иргэн тэтгэвэрт гарахдаа хагас хуримтлал, хувийн тэтгэврийн сан, улсад ажиллаж төлсөн шимтгэлээсээ өндөр насны тэтгэврээ бодуулна. Ийнхүү олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэхээр Нийгмийн даатгалын хуулийг Засгийн газар өргөн барих гэж байна" хэмээлээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх