- Монголия увеличила количество метеостанций, передающих данные в международные сети, с 63 до 138.
- Зарегистрированы метаданные 75 станций в системе OSCAR/Surface Всемирной метеорологической организации.
- 102 из 138 станций уже используются ведущими мировыми центрами прогнозирования.
- Улучшение качества прогнозов погоды в Центральной Азии и Евразии.
- Повышение точности предупреждений о стихийных бедствиях (дзут, засуха, наводнения).
Үүний үр дүнд богино болон дунд хугацааны цаг агаарын загварчлалын үр дүн эрс сайжирч, иргэдийн ашигладаг цаг агаарын мэдээний аппликэйшн, бусад эх сурвалжийн таарц, чанар тэр хэрээр нэмэгдэж байгаа аж.
Цаг уур, орчны шинжилгээний газар Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) OSCAR/Surface системд улсын сүлжээний 75 өртөөний мета өгөгдлийг шинээр бүртгүүлснээр, манай улсын бүх 138 өртөөний мэдээлэл олон улсын мэдээ солилцоонд нээлттэй гарч эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн тоон прогнозын тэргүүлэх төвүүдэд Монголын 138 өртөөнөөс 102 өртөөний мэдээллийг ашиглаж эхэлжээ. Энэхүү бодлогын алхмын хэрэгжүүлж, Монгол орны өргөн уудам нутгийг хамарсан бодит өгөгдөл дэлхийн суперкомпьютеруудын загварчлалд орсноор Төв Ази болон Евразийн бүс нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээний чанар эрс дээшилнэ гэв.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгдэх болсон зуд, ган, үер зэрэг аюултай үзэгдлийг илүү эрт, нарийвчлалтай мэдэрч, иргэд, малчдад урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх техникийн суурь бэлэн болж байгааг онцолжээ.
Ажиглалтын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлж, олон улсын мэдээлэл солилцоог 2 дахин нэмэгдүүлсэн нь Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын өгөгдлийг чөлөөтэй солилцох бодлогыг дэмжсэн алхам төдийгүй дэлхийн уур амьсгал, цаг уур, газарзүйн ажиглалтад Монгол Улсын оролцоог бодитой ахиулсан алхам болж байгаа аж.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх