Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин "Сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 16, спорт заалны 3 барилга тус тус баригдаж байна.

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 40, нийслэлийн төсвөөр 60, дүүргийн төсвөөр 14, Азийн Хөгжлийн Банкны төслөөр 22, бусад эх үүсвэрээр 3 барилга баригдаж байгаа юм" гэв.

Нийслэлийн энэ оны төсвөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ₮11.9 тэрбумыг зарцуулахаар баталсан бол өнгөрсөн 2025 онд тусгайлсан төсөв тусгаагүй байна.