Ардчилсан Намын хувьд аймгийн түвшинд болсон иргэдийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуульд амжилтгүй оролцсон бол сум, багийн ИТХ-ын нөхөн сонгуульд амжилт үзүүлсэн. Үүн дээр үндэслэн бид өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгч, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх байдал үүсэж байна.
АН аймгийн ИТХ-ын түвшинд амжилгүй оролцсон ч сумын ИТХ-ын түвшинд болсон 35 нөхөн сонгуульд манай намаас нэр дэвшигчид хамгийн өндөр санал авсан байна.
Иргэдэд хамгийн ойр байдаг нэгжээс АН өндөр санал авсан ч аймгийн хэмжээнд хангалтгүй санал авсан нь сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, 10 гаруй жил засаглаж байгаа төрийн албаны бүтэцтэй холбоотой.
Тиймээс энэ бүх бугшсан асуудлыг задлахын тулд сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг харуулж байна” гэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Өчигдөр таван аймгийн есөн суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль боллоо. Мөн 15 аймгийн 34 сумын 37 мандат дээр сумын ИТХ-ын сонгууль явагдсан. Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд нийт 9,405 хүн санал өгснөөс АН-д 3,768 буюу 40 хувь, МАН-д 5,577 буюу 59 хувь нь өгсөн байна.
Аймгийн ИТХ-ын сонгууль бол нүүрсний мөнгөний сонгууль боллоо.
Харин сумын ИТХ-ын сонгуульд 12,281 хүн санал өгснөөс АН-д 5,213, МАН-д 6,312 хүн санал өгчээ.
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль ийм дүн гарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь өнгөрсөн есдүгээр сард батлагдсан АН-ын дүрмийн заалт гэж харж байна. Учир нь намын дүрэмд УИХ-д нэр дэвшигч нь заавал Үндэсний бодлогын хорооны гишүүн байна, аймгийн иргэдийн хуралд нэр дэвшигч нь заавал аймгийн намын хорооны гишүүн байна гэж заасан. Сумаас аймгийн намын хороонд 5-6 хүн байдаг. Тэр хүмүүс бүгд сумын ИТХ-ын төлөөлөгч. Гэтэл нэр дэвшигч нь аймгийн болон сумын ИТХ-д зэрэг байж болохгүй, аль нэгээс нь татгалз гэдэг хуультай. Аймгийн ИТХ-д нэр дэвшихийн тулд заавал аймгийн намын хорооны гишүүн байх ёстой гэдэг заалт нь ялах боломжтой хүнийг нэр дэвшүүлэх боломжийг хаасан. Тиймээс ирэх намар АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, УИХ-д нэр дэвших боломжийг нээж өгнө” гэлээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх