- В бюджет Улан-Батора на 2026 год внесены поправки, перераспределяющие 400 млрд тугриков из капитальных расходов на текущие.
- Средства направлены на подготовку к зиме, компенсацию роста цен на топливо для общественного транспорта, отмененные проекты, строительство 5 школ и детсада, дорожные работы.
- Мэр Б.Пүрэвдагва заявил о необходимости работы в выходные и праздники для завершения объектов к 1 сентября.
- На строительство коллектора Туул-1 выделено 22,2 млрд тугриков в этом году из ценных бумаг столицы.
Уг мөнгийг юунд зарцуулах талаар хотын дарга Б.Пүрэвдагва "2026 оны төсвийн тодотголын мөнгийг таван чиглэлээр зарцуулна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн түлшийг бэлтгэх.
Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нийтийн тээврийн автобус, хот тохижилтын тээврийн хэрэгслийн зардалд.
Тендер зарлагдаад 5 дугаар сарын 31-нд сонгогдож чадаагүй төслүүдийн төсвийг цуцалсан. Энэ мөнгийг эрэмбэ дараагаар хийх шаардлагатай ажлуудад хуваариллаа.
2027 онд баригдах ёстой байсан 5 сургууль, нэг цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулах зорилго тавилаа.
Мөн ирэх онд хийгдэх авто замуудын ажлыг энэ оны намар дуусгахаар боллоо.
9 дүгээр сарын 1-нээс өмнө хийх ажлууд их байгаа тул амралтын өдрүүдэд, улсын баяр наадмын үеэр хот тохижилт болон авто зам, барилгын салбарынхан ажиллах шаардлага үүсэж байгаа.
Туул-1 коллекторын бохир усны шугамыг угсарч буй. Борооноор шугамууд дүүрч, бохир ил гарах эрсдэл үүсэж байгаа учраас Туул-1 коллекторын бохир усны шугамыг угсрах ажилд тодорхой хэмжээний мөнгө хуваариллаа.
Эдгээр өөрчлөлтүүдийг 2026 оны төсвийн тодотголд орууллаа" гэж мэдээллээ.
Амралтын өдрүүдэд, улсын баяр наадмын үеэр хот тохижилт болон авто зам, барилгын салбарынхан ажиллах шаардлага үүсэж байгаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий