Сүүлийн 25 жил Дубайд үйл ажиллагаа явуулж байгаа Энэтхэгийн үнэт эдлэлчин Хемант Карамчандани энэ онд болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан уг бүтээлээ урласан байна.
Карамчандани 10 настай хүү Яаш лего тоглоомоор тоглож байхыг нь хараад анх ийм санаа орж иржээ. Улмаар хүү нь цомыг легогоор угсрахад гурав хоног зарцуулсан бол Карамчандани сүүлийн хэсгийг нь хийхэд 35 хоног болсон гэнэ.
Сонирхуулахад хөлбөмбөгийн ДАШТ-ий жинхэнэ цомыг мөн 18 каратын алтаар бүрсэн байдаг бөгөөд ойролцоогоор $250,000 үнэлгээтэй юм. Гэхдээ Марадона, Зидан болон Месси зэрэг хөлбөмбөгчдийн өргөж явсан цомыг $20 саяар даатгуулсан байдаг.
Уг цомыг итали урлаач Силвио Газзанига 1974 онд бүтээсэн бөгөөд дэлхийг өргөж байгаа хоёр хүний дүрслэлтэй.
Өдгөө энэ цомыг Швейцар дахь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны музейд хадгалдаг юм. Зөвхөн ДАШТ-ий үеэр ялагч багт гардуулах зорилготой. Харин тэмцээний дараа ялагчид хуулбар цомыг өгдөг байна.
Энэ жилийн хувьд ирэх долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью Йорк хотын "MetLife" цэнгэлдэхэд гардуулна. Эх цомын нийт жин нь 6.14 кг юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх