- Из 354 госпредприятий 171 прибыльны, 159 убыточны.
- Прибыль 171 предприятия составила 369 млрд тугриков, но 961 млн из них — субсидии.
- Госпредприятия сдают в аренду 81 100 кв.м, получая 11.1 млрд тугриков в год.
- Госпредприятия арендуют 162 957 кв.м, тратя 36.1 млрд тугриков в год.
- На медиа-расходы потрачено 22.3 млрд тугриков, на мероприятия — 77.5 млрд тугриков.
Уг судалгаанд төрийн өмчит компаниудын удирдлагын цалин, орлогын дүн дурдагдсанаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит ихэнх байгууллага алдагдалтай ажилладаг нь жил бүрийн тайлангаас нь ил болдог. Тухайлбал уг судалгаанд хамрагдсан 354 байгууллагын 171 нь 2025 онд ашигтай ажилласан байна. Тэдний нийт ашгийн хэмжээ 369 тэрбум төгрөг байгаа юм. Алдагдалтай ажилласан нь 159 байна. Алдагдлын хэмжээ 140 тэрбум төгрөг байгааг Үндэсний Аудитын Газар(ҮАГ)-ын Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа танилцуулав.
Мөн тэрбээр
"Гэхдээ ашигтай ажилласан гэж тооцогдсон 171 аж ахуйн нэгжийг судалж үзэхэд 961 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс татаас хэлбэрээр авснаараа ашигтай гэж гарсан байгаа. Үндсэндээ орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж, татаас авснаараа ашигтай ажилласан гэж харагдаж байна"
гэв.
Түүнчлэн төрийн өмчийн байгууллагуудын зардлаас түрээсийн орлогыг тэрбээр онцлон танилцууллаа.
Орлого, зарлагын зөрүү их байгаа тул төрийн өмчийг түрээслэх, түрээслүүлэх бодлогод менежмент хийх шаардлагатайг харуулсан" гэлээ.
Мөн төрийн өмчит байгууллагуудын хэвлэл мэдээлэлд зарцуулсан зардлын талаар "Судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн зардлыг үзлээ. Төсвөөс гарч буй нэг төгрөгийн зардал нь эргээд ямар хэмжээний бүтээмжтэй байв гэдгийг төрийн аудитын байгууллага хянан шалгадаг.
Төсвийн 54 ерөнхийлөн захирагчийн 411 байгууллага 22.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийгээд иргэдийг хэр хэмжээний ямар мэдээллээр хангав, мэдэх эрхийг хэрхэн хангасан бэ гэдгийг үнэлдэггүй. Үүнийг үнэлэх, бүтээмжээ хардаг байхад анхаарах шаардлагатай.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх